2013/07/05

Cloudy with a Chance of Meatballs 2 анимешины шинэ trailer

Sony Pictures Animation-ын 2009 онд Cloudy with a Chance of Meatballs хөгжилтэй анимешины шинэ анги Cloudy with a Chance of Meatballs 2 анимешин ирэх 9-р сард үзэгчдэд хүрнэ. Уг анимешинг эхний ангийн зохиол дээр нь ажиллаж 2010 онд Open Season 3 анимешинг найруулсан Cody Cameron болон Kris Pearn нар хамтран найруулж байгаа юм.


Cloudy with a Chance of Meatballs 2 анимешин нь 2013 оны хамгийн хүлээлттэй байгаа киноны нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байгаа бөгөөд анхны trailer гарснаас хойш үзэгчдийн сонирхолыг ихээхэн татаад байгаа. Тэгвэл Sony Pictures Animation удаах trailer-аа цацсан байна. Өмнө орхиж явсан хоол хүнс энэ удаад амь орж үзэсгэлэн, аймшиг хосолсон ер бусын ертөнц болж хоцорсонг тэд эргэн нээж байгаагаар кино үргэлжлэх ажээ.