2013/07/12

Chucky эргэн ирлээ

Цуврал алуурчин Chucky-н тухай өгүүлэх 6-дахь бүрэн хэмжээний бүтээл ирэх 10 сарын 8-нд үзэгчдэд хүрэхээр болжээ. 90-ээд оны үеэс эхлэн аймшгийн кино сонирхогчдын шимтэн үздэг болсон уг бүтээл ийнхүү шинэ өнгө төрхтэйгөөр эргэн ирж байна. Шинэ ангийг цувралын зохиолыг бичсэн кино найруулагч зохиолч Don Mancini найруулсан байна.

Киноны үйл явдал өмнөх ангиудтай холбоотой бөгөөд олон жил тоосонд дарагдсан  Chucky шинэ гэрт ирснээр бүх зүйл эхэлдэг ажээ. Ингээд та бүхэнд киноны анхны трайлэрийг хүргэе.