2013/07/03

Christian Bale тоглоомноос гарч DC шинэ batman-ий эрэлд гарах нь ээ

Warner Bros кино компани болон DC комиксийнхон хамтарч Justice League-г кино болгох гэж байгаа гэдгийг хүн бүр мэдэж байгаа.Кино багийн бүрэлдхүүн ч нэг нэгээр тодорсоор одоогоор Zack Snyder, Deborah Snyder, David S. Goyer, Christopher Nolan гэсэн бүрэлдхүүнтэй болоод байна.

Хамгийн сонирхолтой нь шинэ төсөлд одоог хүртэл албан ёсоор нэг ч жүжигчин нэгдээгүй байгаа. Магадгүй өмнөх бүрэн хэмжээний бүтээлүүдийн гол дүрүүд эргэн ирж болох юм. Гэхдээ энэ ч бас том эргэлзээ төрүүлээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Dark Knight цувралын гол дүрийг бүтээсэн жүжигчин Christian Bale уг төсөлд оролцохгүйгээ албан ёсоор мэдэгджээ. Ингэхээр кино багийнхан шинэ Batman-ий эрэлд гарах нь ээ.