2013/07/22

Box office: 20130722 The Conjuring

1. The Conjuring: Өнгөрөгч 7 хоногт: $41.5 сая, нийт: $41.5 сая
2. Despicable Me 2: Өнгөрөгч 7 хоногт: $25.1 сая, нийт: $276 сая
3. Turbo: Өнгөрөгч 7 хоногт: $21.5 сая, нийт: $31.2 сая
4. Grown Ups 2: Өнгөрөгч 7 хоногт: $20 сая, нийт: $79.5 сая
5. Red 2: Өнгөрөгч 7 хоногт: $18.5 сая, нийт: $18.5 сая

6. Pacific Rim: Өнгөрөгч 7 хоногт: $16 сая, нийт: $68.2 сая
7. R.I.P.D: Өнгөрөгч 7 хоногт: $12.8 сая, нийт: $12.8 сая
8. The Heat: Өнгөрөгч 7 хоногт: $9.32 сая, нийт: $129 сая
9. World War Z: Өнгөрөгч 7 хоногт: $5.2 сая, нийт: $187 сая
10. Monsters University: Өнгөрөгч 7 хоногт: $5 сая, нийт: $249 сая

The Conjuring

Director: James Wan
Stars: Vera Farmiga, Patrick Wilson, Lili Taylor
imdb: 8.2

Supernatural horror төрлөөр бүтээгдсэн энэхүү киноны талаар яг одоо зохион байгуулагдаж байгаа Comic-Con комик, кино фестивал дээрээс кино сонирхогчид ам сайтайгаар мэдээлэл түгээж байна. Тэд уг киног онцлохдоо "аймшгийн төрлийн кино үхэх болоогүй" гэжээ. Ер бусын үзэгдэл судлаач Ed болон Lorraine Warren нар нэгэн хар шидэд өртсөн гэр бүлийн учрыг олохоор ажиллах болно. Гэвч тэдэнтэй урд өмнө таарч байгаагүй хэтэрхий их хүчтэй тэд тулгарах ажээ.



Turbo

Director: David Soren
Stars: Ryan Reynolds, Paul Giamatti, Samuel L. Jackson
imdb: 6.6

Dreamworks Animation-ынхан өнгөрсөн 2011 оноос Turbo төслийг хэрэгжүүлэхээр идэвхитэй ажилласан. Хүн бүрийн мэдэх Snail Mail тоглоомтой төстэй сэдвээр бүтээгдэж буй уг анимешины найруулагчаар Madagascar анимешины зул сарын баярт зориулан гаргасан тусгай анги 2009 оны Merry Madagascar киног найруулж байсан, аниматор David Soren ажиллаж байгаа юм. Тэрээр уг киног бүтээх санааг Өөрийн хүүгийн тоглоомон машин болон түүний урд явж байх эмгэн хумсыг хараад олсон гэдэг. Кинонд нэгэн эмгэн хумс санамсаргүй байдлаар уралдааны машины моторын эргэлтэнд орж түүнээс амьд гарч ирнэ. Гэхдээ тэрээр ер бусын хурдны хүчтэй болсон байдаг бөгөөд энэ нь түүний амьдралын мөрөөдөл нь Indy 500 уралдаан байлаа.



Red 2

Director: Dean Parisot
Stars: Bruce Willis, John Malkovich, Helen Mirren
imdb: 7.3

2010 оны адал явдалт/инээдмийн RED Киноны үргэлжлэл болон Red 2 Кино дэлгэцнээ гарлаа. DC Comic-ын цуваралаас сэдэвлэн бүтээгдсэн уг киноны гол дүрд Bruce Willis болон John Malkovich, Mary-Louise Parker, Catherine Zeta-Jones, Lee Byung-hun, Anthony Hopkins, Helen Mirren нар тоглосон бол найруулыг 1988 оны Оскараас шилдэг богино хэмжээний кино шагналыг авч байсан Dean Parisot найруулсан байна.
Кинонд чөлөөнд гарсан C.I.A ажилтан Frank Moses өөрийн азгүйхэн багаа эргүүлэн нэгтгэж томоохон асуудал дагуулах болсон зөөврийн цөмийн зэвсэгийг унтраахаар ажиллах ажээ.



R.I.P.D.

Director: Robert Schwentke
Stars: Jeff Bridges, Ryan Reynolds, Kevin Bacon
imdb: 5.5

Peter M. Lenkov -ын Rest in Peace Department комик номноос сэдэвлэн бүтээсэн R.I.P.D киног Men in Black, Hellboy, Ghostbusters, Constantine зэрэг кинонуудын нэгдэл гэж товчоор тодорхойлоод байгаа. Киног Universal Pictures-ынхэн 130$ сая ам.доллараар бүтээсэн бөгөөд одоогийн байдлаар boxoffice-с 19$ сая ам.долларын орлого олоод байна. Ирээдүй нь тун бүрхэг харагдаж байгаа учраас тэд DVD борлуулалтандаа анхааралаа хандуулах нь ойлгомжтой болж байна.
Кинонд Тусгай хүчний залуухан офицер Nick Cruz Walker гэмт хэрэгтнийг баривчлах ажиллагааны үеэр амь үрэгдэнэ. Нас барсныхаа дараагаар залуу тэнгэрийн оронд саатаж чөтгөрүүдийг номхруулах R.I.P.D хэмээх байгууллагын офицер болох аж. Энэ хэлтэс нь дэлхий руу зугтсан чөтгөрүүдийг муу үйл хийхээс нь өмнө барих ажиллагаа явуулдаг маш том байгууллага. Энд тэрээр Roy Pulsipher-н дагалдангаар ажиллаж дэлхий рүү явна.