2013/07/01

Box office: 20130701 Monsters University


1. Monsters University: Өнгөрөгч 7 хоногт: $46.2 сая, нийт: $171 сая
2. The Heat: Өнгөрөгч 7 хоногт: $40 сая, нийт: $40 сая
3. World War Z: Өнгөрөгч 7 хоногт: $29.8 сая, нийт: $124 сая
3. White House Down: Өнгөрөгч 7 хоногт: $25.7 сая, нийт: $25.7 сая
5. Man of Steel: Өнгөрөгч 7 хоногт: $20.8 сая, нийт: $249 сая

6. This Is the End: Өнгөрөгч 7 хоногт: $8.7 сая, нийт: $74.7 сая
7. Now You See Me: Өнгөрөгч 7 хоногт: $5.5 сая, нийт: $105 сая
8. Fast and Furious 6: Өнгөрөгч 7 хоногт: $2.41 сая, нийт: $233 сая
9. Star Trek Into Darkness: Өнгөрөгч 7 хоногт: $2.04 сая, нийт: $221 сая
10. The Internship: Өнгөрөгч 7 хоногт: $1.43 сая, нийт: $41.7 сая


The Heat

Director: Paul Feig
Stars: Sandra Bullock, Melissa McCarthy, Demián Bichir
imdb: 6.9

20th Century Fox-ын 43$ сая ам.доллараар бүтээсэн The Heat адал явдалт инээдмийн кино нээлтээ хийсэн 7 хоногтоо 40$ сая ам.долларын ашиг олоод байна. Уг кинонд холбооны мөрдөх товчооны agent бүсгүй Sarah Ashburn (Sandra Bullock), Boston хотын мөрдөгч Shannon Mullins (Melissa McCarthy)  нэг баг болж ажиллах болно. Гэвч тэд нэг нэгнийгээ үзэн яддаг бүсгүйчүүд байлаа. Харин тэд оросын мафуудын эсрэг тэмцэхдээ гар нийлж чадах болно.



White House Down

Director: Roland Emmerich
Stars: Channing Tatum, Jamie Foxx, Maggie Gyllenhaal
imdb: 6.1

Ихээхэн өндөр өртөгөөр буюу 150$ сая ам.долларыг хөгжүүлэлтэндээ зарцуулсан White House Down кино 25$ сая ам.долларыг олж жагсаалтын 4 бичигдэн шинээр орж ирлээ. Уг кинонд Channing Tatum, Jamie Foxx нар хамтран ажилласан бол киноны найруулагчаар дэлхийн сүйрлийн тухай кинонууд болох Independence Day (1996), The Day After Tomorrow (2004), 2012 (2009) кинонуудаараа амжилт олсон Roland Emmerich ажилласан байна. Ойрд hollywood-ынхан Цагаан ордоноороо их оролдох болсон. Энэ удаад ч мөн адил. Ерөнхийлөгчийн хамгаалалтын тусгай албанд орж чадаагүй ажилтан (Jamie Foxx) өөрийн охиныхоо хүслийг биелүүлэхээр Цагаан ордоноор зочлох болно. Харин энэ үеээр халдлага болж тэрээр хүссэн хүсээгүй ерөнхийлөгчийг аврах ажиллагаанд татагдан орох ажээ.