2013/07/26

"Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадам

"Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадам ирэх аравдугаар сарын 3-10ны өдрүүдэд болох гэж байна. Тус наадамд Монгол, Европ, Ази, Америкийн 20 гаруй уран бүтээлч, найруулагч, продюсер  оролцох гэнэ. Наадам аравдугаар сарын 4-ны өдөр "Тэнгис" кино театрт нээлтээ хийх бөгөөд наадмыг монгол уран бүтээлчдийн бүрэн хэмжээний бүтээлээр нээхээр төлөвлөөд байгаа ажээ. 

Одоогоор наадмыг нээх монголын киночдын бүтээлийг сонгон шалгаруулах ажил эхэлж байгаа бөгөөд уран бүтээлчид наймдугаар сарын 26-наас өмнө өөрийн уран бүтээлийг шалгаруулалтанд ирүүлэх боломжтой юм байна. Харин ямар уран бүтээлээр нээлт хийх болсныг 9 сарын 1-ний өдөр нийтэд зарлах юм байна.