2013/07/14

300: Rise of an Empire шинэ постер

Спартагийн агуу хаан Leonidas болон түүний үнэнч 300 дайчныг оломгүй хүчээр дийлснийхээ дараагаар Персийн хаан Xerxes (Rodrigo Santoro) эзлэн түрэмгийлэх үйл хэргээ үргэлжлүүлж Афин руу жадны үзүүрээ чиглүүлж аян дайнд  морджээ. Хэдийгээр тухайн үеийн хамгийн агуу хааныг тэр дарж чадсан ч түүнийг дайны талбарт Leonidas-с ч дутахааргүй хүчирхэг жанжин хүлээж байсан юм. Тэр бол Themistocles. Газар уснаа зэрэг өрнөсөн дайны үр дүнг энэхүү жанжин өөрчилж, эзлэн түрэмгийлэлд цэг тавьсан түүхтэй.

Энэ бол ирэх оны 3 сарын 7-нд нээлтээ хийх Zack Snyder-ын продюсерлаж, Noam Murro-ын найруулж буй 300: Rise of an Empire киноны үйл явдлын тойм

Тэгвэл тус кино багийнхан ээлжит постероо дэлгэснийг та бүхэнд хүргэж байна. Киноны талаарх бусад мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дараарай.