2013/06/01

WОW-н зураг авалтын хугацаа зарлагдаж, кино төсөл эхэлж байна

WОW тоглогчдын туйлын хүсэл болсон бүрэн хэмжээний кино төслийн зураг авалт албан ёсоор зарлагдлаа. Legendary кино компани болон залуу найруулагч Duncan Jones (Moon, Source Code) нарын хамтран бүтээхээр болсон кино төслийн зураг авалт ирэх оны эхний улиралд эхлэх аж. Кино зураг авалт 2014 онд хийгдэх ч бүтээл 2015 онд үзэгчдэд хүрэх юм байна. Энэ талаар кино компанийн төлөөлөгч Charles Roven
"Бид зураг авалтын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж байгаа ч Duncan-тай хамтран гайхалтай бүтээл төрүүлнэ гэдэгтэй итгэлтэй байна. "
гэжээ.