2013/06/19

Warner Bros-ын The Lego Movie киноны poster, trailer

Warner Bros кино компани ирэх онд дэлгэцнээ гаргах The Lego Movie киноныхаа анхны poster болон Trailer-ыг цацлаа. The Lego Movie киноны зохиолч, найруулагчаар Cloudy with a Chance of Meatballs анимешинг найруулж байсан Phil Lord, Chris Miller нар хамтран ажиллаж байгаа юм. Тэд анимешин төдийгүй инээдмийн кино төрөлд ч мөн амжилттай ажиллаж байгааг 21 Jump Street кинонаас бид харсан. Тэгэхлээр The Lego Movie адал явдалтай, хөгжилтэй кино болох нь гарцаагүй.

The Lego Movie кинонд Lego ертөнцөд өрнөх энэхүү кинонд President Business (Will Ferrell)-ын эсрэг Emmet (Chris Pratt) гэгч залуу тэмцэж байгаа тухай өгүүлэх аж.


Lego тоглоом үйлдвэрлэгчийн ихээхэн хэмжээний хөрөнгө, лобигоор бүтээгдэж байгаа уг кинонд Elizabeth Banks, Liam Neeson, Nick Offerman, Alison Brie нар мөн дуу оруулсан бөгөөд кино ирэх 2014 оны 2-р сарын 7-нд нээлтээ хийнэ.