2013/06/11

The Smurfs 2 киноны шинэ trailer

2011 онд дэлгэцнээ гаргасан The Smurfs киноны удаах анги The Smurfs 2 кино ирэх 7-р сарын 31-нд 3D-р дэлгэцнээ гарахаар товлогдоод байгаа.  Sony Pictures Animation -ын зүгээс энэ түүхийг гурамсан бүтээл байхаар төлөвлөөд байгаа юм. Сүүлийн 3-р анги нь ирэх 2015 онд гарна гэж төлөвлөж байгаа. The Smurfs 2 киноны найруулагчаар өмнөх ангийг найруулсан Raja Gosnell дахин ажиллах бол дүрүүдийн дуу оруулалт болон жүжигчид цөм эргэн оролцсон байна.

Уг киноны teaser trailer-г өмнө хүргэж байсан бол олон улсын анхны trailer-г энэ удаад хүргэж байна.