2013/06/08

Takashi Miike, Tom Hardy нар хамтрахаар боллоо

Кино урлагийн түүхэнд өөрийн гэсэн өвөрмөц байр суурийг бий болгож чадсан японы нэрт найруулагч Takashi Miike ирэх жил англи хэл дээр шинэ төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Түүний энэхүү төсөлд холливүүдийн А зэрэглэлийн жүжигчин Tom Hardy гол дүр бүтээх бөгөөд The Outsider нэртэйгээр үзэгчдэд хүрэх гэнэ. Киноны зохиол 2011 оны хар жагсаалтад орж байсан John Linson-ы ижил нэрт зохиолоос сэдэвлэгдсэн аж.
          Дэлхийн 2-дугаар дайны үеийн америк ахмад болон японы якуза нарын тухай өгүүлэх бүтээлийн зураг авалт ирэх жил японд эхлэх юм байна.