2013/06/29

СУИС Кино найруулагч, кино зохиолчийн ангидаа элсэлт авна

Соёл урлагийн их сургуулийн Тайз дэлгэцийн урлагийн сургууль кино найруулагч, кино жүжгийн зохиолч, урлаг судлал шүүмжийн ангиудадаа элсэлт авахаар болсон байна. Урлагт сонирхолтой залуус төдийлөн сайн мэдэхгүй байж болох энэхүү ангид "Аравт" киноны найруулагчаар ажилласан найруулагч Д.Золбаяр, утга зохиол шүүмжлэгч, зохиолч П.Батхуяг нар багшлах бөгөөд бүртгэл ирэх долдугаар сараас эхлэх аж. 

Тайз дэлгэц, кино, жүжгийн зохиолч, урлаг судлалаар суралцах нь залуусыг утга зохиолын өндөр мэдлэг, гоо зүйн нарийн мэдрэмжийг өгнө гэж уран бүтээлчид амлаж байна.