2013/06/05

Short film: Terminal (Raven Animation studio)

Raven animation studio-ын 2 дахь (өмнө нь Эргэх холбоо) богино хэмжээний кино болох "Terminal" богино хэмжээний киног хүргэж байна. Уг киног    Николая Колядагийн "Рогатка" драмын жүжгээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд найруулга дээр Цэрэндэндэв Өлзийбуян, Ганбат Баттулга нар хамтран ажиллажээ.Гол дүрүүдэд Ганбат Баттулга, Нямдорж Чингүүн нар.

Кинонд дараах 4н гол санааг тусгасан байна:
  1. Ямар ч хүмүүс хоорондоо холбогдож ямар ч харьцаанд орж болохыг харуулсан ба гол нь ертөнцөөрөө холбогдох юм бол хайрлалцаж, сэтгэл нээгдэж болдгийг харуулахыг зорьсон.
  2. Нийгмийн цөөнх /gay s*xual/ залуус хоорондоо харилцаж оршин байхад ямар хүнд хэцүү байдаг, тэд ч гэсэн хайрлан дурлалцдаг.
  3. Эсрэг санаа нь 2 залуу гомо биш ба ганцаардлаас мөн тохиолдолоор өөрсдийгөө ижил хүйстэн гэж бат итгэх.
  4. "Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсдөдөө хүртэж байна." Ром -1:27 Тэд нийгэмд багтахгүй ба зохих цээрлэлийг өөрсдөдөө хүртэж байна гэсэн мөн эсрэг санаа.