2013/06/26

Police Story киноны шинэ постер

Жүжигчин Jackie Chan-ы нэрийн хуудас болсон Police Story киноны энэ онд нээлтээ хийх шинэ ангийн анхны постер гарсныг та бүхэнд хүргэж байна. Police Story 2013 төслийн найруулагчаар Little Big Soldier, Underdog Knight 1 & 2 зэрэг киноны найруулагчаар ажиллаж байсан найруулагч Sheng Ding ажиллаж байгаа юм.

Шинэ ангид Jackie Chan урьдын адил хон-конгийн офицерийн дүрийг бүтээх бөгөөд энэ удаад дээрэмчид түүний охинд аюул учруулснаар үйл явдал эхлэх юм байна.

Кино ирэх 12 сарын 24-нд нээлтээ хийх ажээ.