2013/06/12

Oldboy-н гологдсон постерууд

Найруулагч Spike Lee-н шинэчлэн найруулж буй Oldboy киноны сурталчилгааны ажил эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд киноны маркетингийн албаны зүгээс албан ёсны 1 л постерыг сонирхогчдод танилцуулсан. Тэгвэл ёс суртахууны болон агуулгын хувьд шаардлага хангаагүй гэх киноны 4 постерыг онлайн дэлгэснийг та бүхэнд хүргэж байна.

Шинээр бүтээгдэж буй киноны гол дүрүүдэд Josh Brolin, Elizabeth Olsen, Samuel L. Jackson, Sharlto Copley нар тоглож байгаа бөгөөд бүтээл ирэх 10 сарын 25-нд үзэгчдэд хүрэх ажээ.

Киноны талаарх бусад мэдээллийг эндээс уншаарай.