2013/06/11

Милл кино компани 3 дахь киноны ажилдаа оржээ

Ээжийн дайсан, Шарталт гээд инээдмийн киногаа үзэгчдэд амжилттай хүргэсэн Милл кино компани 3 дахь бүрэн хэмжээний уран сайхны киноны ажилдаа оржээ. Кино зураг авалтыг энэ сарын дундаас эхлэхээр төлөвөлөөд байгаа юм байна. Уг кино төсөлд оролцож байгаа жүжигчид саяхан хуралдсан бөгөөд хурлын үеийн зургаас харахад уг кинонд "Мөрөөдлийн театр" продакшны жүжигчин Б.Баттөмөр, О.Долгор, С.Батзориг, дуучин Gee нар оролцох аж.

Мөн сонирхуулахад Шарталт киноны 2-р анги хийгдэхээр болсон бөгөөд ирэх 2015 оны 12-р сард бэлэн болгохоор эхний ээлжинд зохиолын ажлаа эхлүүлээд байгаа юм байна. Шарталт 2 киноны үйл явдал нь халхын голын дайны үед өрнөнө гэж кино бүтээгдчид дурджээ.