2013/06/08

MIB4-т гол дүрүүд тааламжгүй хандаж байна

Sony кино компанийн зүгээс Men in Black 3 киноны олон улсын зах зээлээс олсон ашиг хангалттай хэмжээнд очсны дараагаар 4-дүгээр анги хийх болсныг албан ёсоор зарласан. Кино зохиолыг Oren Uziel хэмээх залуухан кино зохиолч бичихээр болоод чамгүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ 21 Jump Street-2 киноны зохиолыг бичсний дараагаар зохиолыг бичиж эхэлнэ гэж Oren Uziel мэдэгджээ. Одоогийн байдлаар киноны гол дүрийн баатрууд тодорхой болоогүй байгаа. Харин шинэ төслийн талаар өмнөх ангиудын гол дүрд тоглосон жүжигчин Will Smith:
"Миний бодлоор 3-н анги энэ киноны хувьд хангалттай"
гэж After Earth киноны нээлтийн үеэр сэтгүүлчдэд мэдэгжээ.