2013/06/27

Man of Steel киноны Hans Zimmer-ын бөмбөрийн хэсэг

"Man of Steel" киноны сайн болсон нөхцлүүдээс онцгой нэгэн гайхалтай зүйл нь түүнтэй хамт Hans Zimmer-ын гайхалтай хөгжмүүд байлаа. The Lion King (1994), Crimson Tide (1995), The Thin Red Line (1998), Gladiator (2000), The Last Samurai (2003), The Dark Knight (2008), Inception (2010) гээд Oscar-с шилдэг киноны хөгжим шагналуудыг авсан хөгжмүүдийн зэрэгцээ 100 илүү гаруй киноны гайхалтай хөгжмүүд түүний дотоод ертөнцөөс гарсан байдаг.


Тэгвэл Man of Steel киноны хөгжмийг ч тэрээр өөрийн гайхалтай мэдрэмжээ ашиглан бүтээсэн гэж хэлж болно. Энэ удаад Шилдэг 12 бөмбөрчинг нэгтгэсэн цэвэр бөмбөрийн хэсгийн хөгжмийг бүтээж буй хэсгийг хүргэж байна. Киноны албан ёсны хөгжмийн цомог ирэх 8р сард худалдаанд гарах юм байна.