2013/06/26

Liam Neeson "Taken 3"-т тоглохоор боллоо

Францын найруулагч Luc Besson -ы мөнгөний машин болоод байгаа "Taken" цуврал албан ёсоор 3-дугаар ангиар үргэлжлэхээр болжээ. Саяхан л энэ киноны 3-дугаар анги гэж байхгүй талаар ярилцлага өгч байсан жүжигчин Liam Neeson шинэ ангийн гол дүрийг бүтээр болсон байна. Түүнийг цувралд эргүүлэн авч ирэхэд кино багийн зүгээс 20 сая долларын санал тавьж зөвшөөрүүлж чаджээ.
Ээж охины дүрүүдийг бүтээсэн Maggie Grace, Famke Janssen нарийн хувьд одоогоор шинэ ангид эргэн ирэх нь эргэлзээтэй байна. Учир нь кино зохиол хараахан бичигдэж эхлээгүй байгаа юм байна. Fox кино компани болон Luc Besson шинэ ангийг маш сонирхолтой болно гэдгийг амлаж байна гэжээ