2013/06/08

Leonardo DiCaprio хар шидтэн болсон уу?

Хаант орос улсын тайлагдашгүй нууц болсон хар шидтэн хэмээн нэрлэгдсэн Grigori Rasputin-ы тухай томоохон төсөл эхлэх гэж байна. Энэхүү төслийг Warner Bros кино компанийн зүгээс санхүүжүүлж байгаа бөгөөд киноны зохиолыг шинэ үеийн өсөх ирээдүйтэй зохиолчоор тодроод байгаа Jason Hall бичих гэнэ. Түүний хувьд одоогоор найруулагч Steven Spielberg-тэй хамтран "Thank You For Your Service" болон "American Sniper" төслийн зохиол дээр ажиллаж байгаа юм.
Rasputin төслийн найруулагч сонгогдоогүй байгаа ч киноны гол дүрийг компанийн зүгээс аль хэдийнээ онилжээ. Шидтэний дүрд тохирох хамгийн боломжит хүнээр жүжигчин Leonardo DiCaprio-г нэрлээд байна.