2013/06/12

"Kiki's Delivery Service" анхны зураг

Японы анимэшнийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлж чадсан домогт найруулагч Hayao Miyazaki-н бүтээл "Kiki's Delivery Service" хүүхэлдэйн киног бүрэн хэмжээний уран сайхны бүтээл болгох гэж байгаа талаар өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл уг киноны зураг авалтын ажил эхэлсэн байна. Найруулагч Takashi Shimizu-н бүтээж буй уг киноны гол дүрд японы залуу жүжигчин Fuka Koshiba тоглож байгаа ажээ. Бүтээл 2014 онд үзэгчдэд хүрэх юм байна.