2013/06/16

Монгол залуу “IRIS-2” цувралд тогложээ

Монголчуудын толгойг “хангүг” үндэсний савангийн дуурь жинхэнэ утгаар нь угааж байгаа гэхэд эндүүрэл болохгүй биз. Орой болгон телеввизийн өмнө уядаг эдгээр киноны эхлэлийг алдарт “Халтар царайт” тавьсанаас өнөөг хүртэл байр сууриа баттай хадгалж үлдэн үзэгч олонтой байсаар байна. Хэдийгээр манайд сүүлийн үед кино урлаг эрчимтэй хөгжиж байгаа ч ийм төрлийн киног давж чадахгүй байгаа нь даанч харамсалтай. Тиймдээ ч манай кино найруулагчид со савангийн дуурийг харахаас зэвүүн хүрдэг гэсэн. Гэвч ийм савангийн дуурьд монгол залуучууд тоглоод эхэлчихвэл яах бол. Ийм эхлэл аль хэдийнэ тавигдчихаж. Манайхны шимтэн үздэг IPIS хэмээх цувралын хоёр дугаар хэсэгт монгол залуу дүрээ мөнхлөөд авчээ.Солонгостоо аль хэдийнээ үзэгчдийн хүртээл болсон энэ киноны туслах дүрд н.Цогоо хэмээх жүжигчин залуу тун чадварлаг тоглож, найруулагчидаас нь сайн үнэлгээ авсан байна.

Эх сурвалж: www.chuhal.mn