2013/06/23

How To Train Your Dragon 2 анимешины анхны төрх

Хүүхдийн зохиолч Cressida Cowell-ын 2003 онд хэвлэлтэнд гаргасан How to Train Your Dragon цуврал номоос сэдэвлэн 2010 онд DreamWorks Animation -ыхан ижил нэрт анимешин бүтээсэн нь маш амжилттай борлогдож дэлхийн кино зах зээлээс 500$ сая ам.долларын орлого олсон юм. Улмаар Annie Awards-аас Шилдэг анимешин болон нийт 10 шагналыг авсан байдаг. Харин 83 удаагийн Academy Awards-аас Toy Story 3, The Social Network кинонуудтай өрсөлдсөн учраас шагнал авч чадаагүй билээ.

Тэгвэл уг анимешины үргэлжлэл анги How to Train Your Dragon 2 ирэх 2014 онд дэлгэцнээ гарахаар хийгдэж байна. Энэ удаагийн ангийг өмнөх ангийн найруулга дээр ажилласан Dean DeBlois бичиж найруулж байна.  Hiccup, Toothless нарын адал явдал өрнөхөд бүтэн жил хүлээх хэрэгтэй байгаа ч анхны төрх ил боллоо. Эдгээр зургууд албан ёсоор цацагдсан зургууд биш бөгөөд зарим нь өнгөрөгч 4 сард leak-үүлсэн зургууд юм.