2013/06/16

G.I. Joe-н шинэ ажиллагаа эхэллээ

Өнгөрөгч сард нээлтээ хийсэн  G.I. Joe киноны ээлжит 3-дугаар ангийг хийх болсон талаар өмнө нь бид мэдээллэж байсан. Тэгвэл уг киноны шинэ төсөлд өмнөх ангийн уран бүтээлчдийн баг бүрэн бүрэлдхүүнээрээ дахин ажиллахаар болсон байна.

Кино төслийн ажил одоогоор зохиолын шатанд явж байгаа бөгөөд тун удахгүй найруулагч Jon M. Chu зураг авалтаа эхлэх гэнэ. 

Үзэгчдэд хүрсэн 'Retaliation' анги олон улсын зах зээлээс нийт 365 сая долларын ашиг олсон байна.