2013/06/16

"Ghost Recon" кино болно

Тоглоомын зах зээлийн томоохон төлөөлөгч Ubisoft компанийнхан өөрсдийн бүтээсэн хэд хэдэн тоглоомыг дэлгэцнээ бүрэн хэмжээний бүтээл болгохоор зорьж байгаа. Гэхдээ одоогоор тохиролцоонд хүрч ажил нь эхэлсэн төсөл нэгээхэн ч үгүй. Тэгвэл эдгээр төслүүдийн тоонд дахин нэг тоглоом нэгдэж байна. Энэ бол "Ghost Recon". Уг тоглоомыг кино болгох талаар тоглоом хөгжүүлэгчид найруулагч Michael Bay-тай хамтран ажиллахаар болсон байна. Төслийн кино зохиолын ажил эхлээгүй байгаа бөгөөд ирэх 7-дугаар сараас эхлэх ажээ.