2013/06/18

Найруулагч Б.Чингүүн "Гэрч" МУСКиноны зургууд

Найруулагч Б.Чингүүнийг бид гайхалтай богино хэмжээний кинонуудаар нь өдгөө нэгэнт танидаг болсон билээ. Түүний бүтээсэн Гэрэл, Сарнай, Сайнуу ээжээ гээд олон богино хэмжээний кинонууд үзэгчдээс сайн үнэлгээ авсан. Харин тэрээр бүрэн хэмжээний уран сайхны киноны тувьд UBS телевизийн Universe Best Songs шоуны ялагчдын оролцсон ЗҮрхэнд гэрэлтэх од, Mamma Mia кинонуудын найруулга дээр ажилласан туршлагатай.

Тэгвэл Б.Чингүүн "Гэрч" нэртэй триллер төрлийн бүрэн хэмжээний уран сайхны киноны ажилдаа ороод байгаа юм байна. Creative Art Group-ын бүтээл уг киноны зураглаачаар монголын киноны өнгө дүрсэд ихээхэн чанарыг авчраад байгаа Ангараг ажиллаж байгаа ажээ. Одоо киноны зураг авалтын ажил ид явагдаж байгаа юм байна. Ингээд Гэрч киноны зураг авалтын үеийн зурагнуудаас хүргэж байна.