2013/06/27

Ганцхан оноо МУСК poster, trailer

Бэйсболлын спортын эргэн тойронд өрнөх үйл явдалтай "Ганцхан оноо" уран сайхны кино энэ сарын 28-нд "Өргөө-1" кино театртын дэлгэцнээ нээлтээ хийхнэ. Уг киног 2012 онд Монгол-Японы найрамдалт харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы Токушима мужийн Анан хотын захиргаа болон  "EARL GREY FILM", Монгол талаас "AUM ENTERTAINMENT", "CREATIVE ART GROUP" нар хамтран бүтээжээ.

Ерээд оны үед бейсболын спортыг хөгжүүлэхээр Улаанбаатарт ирсэн Сэкинэ Макото өөрт тохиолдсон бодит түүхээ ийн ном болгон хэвлүүлсэн нь 2000 онд Японы "Спортын сэдэвтэй шилдэг зохиол" шагналыг хүртэж, хамгийн олон хувиар борлогдсон номоор шалгарч байжээ. Уг зохиолоос сэдэвлэн Япон найруулагч Таке Масахару "Ганцхан оноо" киног найруулсан бүтээжээ.


Тус кинонд Монголын талаас найруулагчаар кино найруулагч Д.Энхбаяр, гүйцэтгэх продюссерээр кино найруулагч, жүжигчин О.Гэрэлсүх, ерөнхий зураачаар кино найруулагч, зураач Ч.Ганзориг, ассистент найруулагчаар кино найруулагч Б.Чингүүн, дууны найруулагчаар Э.Амартүвшин, Б.Өлзий-Орших, тайзны зураачаар Н.Батжаргал, зургийн даргаар Я.Болдбаатар, зураглаачаар Д.Тэмүүлэн, дууны оператороор Л.Ариунболд нар ажилласан бөгөөд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан С.Өлзийхүү, Л.Дэмидбаатар, Ц.Батхуяг буюу  Амбий,  Соёлын гавьяат зүтгэлтэн, Нэвтрүүлэгч Ж.Батбаяр, залуу жүжигчин М.Мөнхчимэг, З.Отгонлхагва болон бейсболын тамирчин Д.Мөнхбат, Б.Ууганмягмар, О.Өнөболд, С.Чинбат, Ц.Жавхлан зэрэг хүмүүс гол ба туслах дүрүүдэд тоглосон бол Японы талаас ерөнхий найруулагчаар Ишида Такүяа, продюссерээр Хироки Танигүчи нар хамтран ажиллажээ.