2013/06/19

Frozen анимешины trailer гарсан байна

Hans Christian Andersen-ны The Snow Queen үлгэрээс сэдэвлэн бүтээж буй Disney-ын 53 дахь классик анимешин Frozen анимешины анхны trailer гарсан байна. Trailer-г сүүлийн үед анимешинууд дээр ашиглах болсон богино хэмжээний өгүүлэмж хэлбэртэйгээр бүтээсэн байна. Богино хэмжээтэй ч хөгжилтэй үзүүштэй trailer болсон байна.

Frozen анимешин ирэх талархлын баяраар буюу 11-р сарын 27-нд 3D-р нээлтээ хийнэ.


Сонирхуулахад Frozen анимешины гол дүр  Anna-ын дүр Disney-ын өмнө нь бүтээсэн Tangled киноны Rapunzel-тэй төстэй болсон, үгүй гэсэн хэлэлцүүлэг интернэтээр кино сонирхогчдын дунд өрнөөд байна.

Frozen анимешины талаар бусад мэдээллийг эндээс авна уу.