2013/06/11

Fast & Furious -н өрсөлдөгч гарч ирлээ

"Act of Valor" киноогоороо олонд танил болсон найруулагч Scott Waugh видео тоглоомын ертөнцийн тэргүүлэгчдийн нэг EA компанийн нэрийн хуудас болсон "Need for Speed" тоглоомыг бүрэн хэмжээний уран сайхын кино болгохоор болоод нилээдгүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл уг бүтээлийн зураг авалтын ажил хэдийнээ эхэлжээ. 2014 оны 3 сарын 14-нд үзэгчдэд хүрэх бүтээлийг бүтээгчид нь "Fast & Furious цувралтай энэ дүйцэхүйц  сонирхолтой бүтээл болно. " гэсэн байна.

Киноны туршид бүх цаг үеийн шилдэг гэсэн 70-аад машин гарах аж. Ингээд кино багийн зураг авалтын үеийн бичлэгийг та бүхэнд хүргэе.

Киноны талаарх бусад мэдээллийг эндээс сонирхоорой.