2013/06/18

Disney-ын Frozen анимешины анхны зургууд

Disney-ээс ирэх 11-р сарын 27-нд 3D-р үзэгчиддээ хүргэхээр бэлдээд байгаа Frozen анимешины анхны албан ёсны зургууд гарсан байна. Киноны гол дүр залуу мөрөөдөгч авхай Anna-ын хоолойг Kristen Bell дуу оруулсан байна. Харин түүний хамтрагч Kristoff -ын хоолойг Jonathan Groff дуу оруулсан бол Arrendelle-ын хатны дууг Idina Menzel оруулжээ.

Frozen анимешиныг алдарт Hans Christian Andersen-ны The Snow Queen үлгэрээс сэдэвлэн бүтээж байгаа бөгөө найруулагчаар Chris Buck (1999 оны Tarzan-г найруулсан), Jennifer Lee нар хамтран ажиллажээ. Frozen анимешин нь Disney-ын классик ангилалын анимешины 53 дахь удаагийн бүтээл болон гарч байна. Өнгөрсөн онд тэд Wreck-It Ralph анимешинг амжилттай үзэгчдэд хүргэсэнг санаж байгаа бизээ.