2013/06/17

Box office: 20130617 Man of Steel


1. Man of Steel: Өнгөрөгч 7 хоногт: $113 сая, нийт: $125 сая
2. This Is the End: Өнгөрөгч 7 хоногт: $20.5 сая, нийт: $32.8 сая
3. Now You See Me: Өнгөрөгч 7 хоногт: $10.3 сая, нийт: $80 сая
4. Fast and Furious 6: Өнгөрөгч 7 хоногт: $9.43 сая, нийт: $220 сая
5. The Purge: Өнгөрөгч 7 хоногт: $8.2 сая, нийт: $51.8 сая

6. The Internship: Өнгөрөгч 7 хоногт: $7 сая, нийт: $31 сая
7. Epic: Өнгөрөгч 7 хоногт: $6 сая, нийт: $95.4 сая
8. Star Trek Into Darkness: Өнгөрөгч 7 хоногт: $5.66 сая, нийт: $210 сая
9. After Earth: Өнгөрөгч 7 хоногт: $3.75 сая, нийт: $54.2 сая
10. Iron Man 3: Өнгөрөгч 7 хоногт: $2.91 сая, нийт: $400 сая

Man of Steel

Director: Zack Snyder
Stars: Henry Cavill, Amy Adams, Michael Shannon
imdb: 8.3

Нэрт найруулагч Zack Snyder-ын энэ зуны их хүлээлт үүсгэсэн бүтээл Man of Steel кино дэлгэцнээ гарлаа. DC Comics -ын төрүүлсэн Superman энэ удаад дахин бүтээгдсэн бөгөөд Henry Cavill гол дүрийг бүтээжээ. Харин Сүпэрмений аавын дүрийг Russell Crowe бүтээсэн нь үзэгдэд таатай байгаа бололтой. 225$ сая ам.долларын өртөгтэй бүтээгдсэн уг кино өнөөдрийн байдлаар 196$ сая ам.долларын орлогыг boxoffice-с цуглуулж ашигтай ажиллах боломжтой харагдаж эхэллээ.

Нээлтээ хийсэн өдрөө 125$ сая ам.долларыг олж 6-р сарын амралтын өдрөөрд нээлтээ хийсэн кинонуудаас хамгийн их орлого олсон киноны жагсаалтыг тэргүүлсэн байна.

Man of Steel Киноны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.



This Is the End

Directors: Evan Goldberg, Seth Rogen
Stars: James Franco, Jonah Hill, Seth Rogen
imdb: 8.1

Sony Pictures-ын R ангилалын This Is the End инээдмийн кино өнгөрөгч 7 хоногт 20$ Сая ам.доллар олж жагсаалтын 2-т бичигдлээ. Харин нээлтээ хийснээс хойш 5 өдрийн дотор 32.8$ сая ам.доллар олоод байна. This Is the End кинонд инээдмийн киноны жүжигчид болох James Franco, Jonah Hill, Seth Rogen, Jay Baruchel, Danny McBride, Craig Robinson нар оролцсон бөгөөд өөрөө өөрсдийнхөө дүрийг бүтээсэн юм. James Franco-ын гэрт бөөнөөрөө home party хийж байх үед ертөнцийн төгсгөл ирж байгаа мэдээлэл цацагдах ба найзууд ертөнцийн төгсгөл ирэх нь тодорхой болсон үед юу хийхийг уг кинонаас харах юм.