2013/06/13

Найруулагч Bong Joon-ho-ын Snowpiercer киноны trailer (+new images)

Солонгосын найруулагч Bong Joon-ho-ын  (Mother, The Host) hollywood-д шинээр бүтээж буй шинжлэх ухааны уран зөгнөлт Snowpiercer киноны талаар мэдээлэл хүргэж байсан. Тэгвэл энэхүү киноны trailer гарсан байна. Дэлхийн дулаарлын эсрэг авсан арга хэмжээ буруугаар эргэж шинэ мөстлөгийн үе эхлэж хүмүүсийн авралын зам нь ганцхан хурдны гал тэрэг болж, энэ дотор киноны үйл явдал өрнөнө.








Кинонд John Hurt, Jamie Bell, Alison Pill, Ed Harris, Ewen Bremner, Octavia Spencer нар гол дүрүүдийг бүтээх бөгөөд солонгос найруулагч нутаг нэгт Kang-ho Song, Ko Asung нарыг кинондаа багтаажээ. Snowpiercer кино англи хэл дээр гарах бөгөөд киноны хэллэгийн 80 гаруй хувь англи хэл дээр явах юм. Үлдсэн хэсэгт нь солонгос жүжигчид өөрсдийн хэлээрээ.

Snowpiercer кино ирэх 8-р сарын 1-нд Солонгост нээлтээ хийх юм. Харин АНУ-д нээлтээ хийх хугацаа тодорхойгүй байна.