2013/06/01

Зохиолын дуучид кинонд сэтгэцийн өвчтөний дүр бүтээжээ

Гадаадад боловсролоо дээшлүүлсэн зохиолын дуучин Ч.Бат-Эрдэнэ болон дуучин Л.Банзрагч нар кино урлагт хүч үзэхээр шийджээ. "Сайн, Муу, Хэрцгий-2 эргэж ирсэн нь" кинонд хамтдаа тоглосон зохиолын дуучид дэлгэцийн урлагт чамгүй авъяастай гэдгээ харуулаад авсан байна. Одоохондоо туслах дүрд тоглож байгаа хэдий ч цаашдаа кинонд тоглоход болохгүй гэх газаргүй юм байна гэсэн дүгнэлт хийгээд байгаа нийтийн дуучид удахгүй дахин шинэ кинонд тоглох гэнэ. Гэхдээ энэ удаа тэд өөр өөр кинонд дүр бүтээх юм гэсэн. 

Эх сурвалж: Үнэн.мн