2013/06/01

Сайн жүжиглэснийхээ шанд амиа өгөх дөхөв

Колумбын жүжигчин Маурисио Бастидасын жүжигчний авьяас хариугүй аминд нь хүрчих шахжээ. "Гурван гайхамшиг" хэмээх олон ангит кинонд Бастидас хорон санаат Педро Венильдо Касересийн дүрийг бүтээсэн юм байна. Колумбын Богота хотын гудамжаар найзынхаа хамт алхаж явтал гэнэт хэсэг залуус түүн рүү дайрч, "Чи зурагтаар гараад байдаг шигээ аймшигтай амьтан юм бол одоо өөрийгөө хамгаалал даа!" хэмээн зэрлэгээр зоджээ. "Гурван гайхамшиг" кино 2012 оны нэгдүгээр сар хүртэл олон сарын турш Колумбын телевизээр гарсан бөгөөд Бастидисийн бүтээсэн дүр олон нийтийн дургүйцлийг ихэд төрүүлсэн гэнэ. Хамраа цөм цохиулж, нүд нь хөхөрсөн жүжигчин удалгүй мэс засалд орохоос аргагүй болжээ. Бастидис твиттертээ "Үхээгүй нь л их юм" хэмээн бичсэн гэнэ. Түүн рүү дайрсан "Савангийн дуурь"-ийн хорхойтнуудыг баривчлаад батлан даалтад гаргасан байна. 

Эх сурвалж: Үнэн.мн