2013/06/03

Blade Runner киноны дараагийн ангийг Ногоон Дэнлүүчин Michael Green бичнэ

Шинжлэх ухааны уран зөгнөлт киноны дүр төрх, илэрхийлэлийг шинэ түвшинд гаргасан Blade Runner киноны дараагийн ангийн талаар яриа гараад багагүй хугацаа өнгөрөгч байна. Култ ангилалд ортлоо үзэгчдийг татаж чадсан уг киноны дараагийн ангийн үйл явдал Blade Runner киноны зохиолч Hampton Fancher-ын эхний бичвэр дээрээс үндэслэн бүтээхээр болсон.
Тэгвэл Найруулагч Ridley Scott-р найруулгаа хийж магадгүй байгаа уг киноны зохиол дээр шинэ хүн ажиллуулахаар болсон байна. 2011 онд бүтээгдсэн DC Comics-ын Green Lantern киноны зохиол дээр ажилласан Michael Green уг киноны зохиол дээр ажиллахаар болж. Гэвч тэрээр яг одоо Warner Bros-ын Flash киноны зохиол дээр ажиллаж байгаа юм. Ямартай ч Blade Runner 2 киноны төсөл аажмаар явсаар л байна.