2013/06/23

Ashton Kutcher-ын JOBS киноны trailer гарлаа

Та бидний өдөр дутмын хэрэглээ болоод байгаа Apple брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэгч алдарт Apple компанийн үндэслэгч, дэлхийг өөрчилсөн цөөн хүний нэг Steve Jobs-ын амьдрал намтраар сэдэвлэн намтарчилсан бүрэн хэмжээний уран сайхны киног Open Road Films кино компани бүтээж байна. 

Уг киноны гол дүр Steve Jobs-ын дүрийг  Punk'd шоугаараа нэрд гарсан залуу жүжигчин, модель, продюсер Ashton Kutcher бүтээж байгаа юм. Энэ талаар бид өмнө та бүхэндээ хүргэж байсан. Тэгвэл энэ удаад уг киноны албан ёсны trailer гарсанг хүргэж байна.

Jobs кинонд мөн Josh Gad, Dermot Mulroney, Lukas Haas, J.K. Simmons, Ron Eldard, Matthew Modine нарын жүжигчид оролцож байна. Киноны нээлт ирэх 8-р сарын 16-нд болно