2013/05/10

Zhang Yimou-н сүйрэл

Өнгөрөгч пүрэв гарагт хятадын кино урлагийн хамгийн том төлөөлөлд тооцогддог найруулагч Жан Имоу-н талаарх таагүй мэдээлэл цахим хуудсаар тархаж эхэлжээ. Энэхүү мэдээлэлд дурдсанаар найруулагч маань өөрийн улсын "Нэг гэр бүл нэг хүүхэд" хуулийг зөрчиж 4 бүсгүйгээс 7 хүүхэдтэй болсон гэнэ. Тэрээр хууль зөрчсөн үйлдлийнхээ төлөө Бүх хятадын ардын шүүхээр шүүгдэх бөгөөд буруутай нь тогтоогдвол 26,5 сая долларын торгууль төлөх аж. Торгуулын хэмжээ нь найруулагчийн 2 жилийн орлогын хэмжээнд хүрч байгаа юм байна.