2013/05/28

Walking With Dinosaurs анимешины trailer

Энэ жил 20th Century-Fox кино компанийн хувьд анимешин бүтээлийн олз омог арвинтай жил болж байна. 3-р сард The Croods анимешинаа үзэгчдэд хүргэж өндөр үнэлгээ авсан тэд өнгөрөгч 7 хоногт Epic анимешинаа үзэгчдэд хүргэсэн байгаа. Epic одоогоор эхний 7 хоногтоо 44$ сая ам.долларыг олоод байна. Харин ирэх 7-р сард Turbo анимешинаа үзэгчдэд хүргэхээр зэхээд байгаа юм. Turbo ч амжилттай болох нь гарцаагүй. Тэгвэл 20th Century-Fox-ын 2013 оны сүүлийн анимешин бүтээлээр Walking With Dinosaurs The 3D Movie кино нэрлэгдээд байна.


Монголчууд бидний хувьд батаар динозавраа авахаар оролдож байх хугацаанд 20th Century-Fox-ынхан динозавруудын тухайн бүрэн хэмжээний 3D кино бүтээгээд авсан байна. 1999 оноос BBC-ын бүтээсэн ижил нэрт төслийн цуврал бүтээлүүдийг нэгтгэн ийнхүү бүрэн хэмжээний 3D киног бүтээсэн байна.


Walking With Dinosaurs киноны найруулагчаар Mulan анимешин дээр ажиллаж байсан Barry Cook болон BBC Earth, BBC Worldwide бүтээлүүдийн найруулагч Nigel Nightengale нар хамтран ажилласан байна.


Walking With Dinosaurs кино ирэх зул сараар буюу 12-р сарын 20-нд дэлгэцнээ гарахаар товлогдоод байна. Ингээд эртний аврага Динозавруудтай хамт алхах аянд нэгдэцгээе.