2013/05/07

Усны гудамж ОАКино trailer, poster-ууд

"N Entertainment"-ын бүтээл "Усны гудамж" телевизийн олон ангит уран сайхны кино дэлгэцнээ гарахад бэлэн болсон байна. Киноны санааг германы олон ангит кинонаас сэдэвлэсэн байна. Харин кино зохиолыг Д.Төрмөнх бичиж, "Сэмүүн" студийн Б.Баяр продюсерлан, Н.Элдэв-Очир найруулга дээр нь ажиллаж байгаа ажээ. Год дүрүүдэд Төрийн шагналт МУГЖ Ц.Төмөрбаатар, СТА Ц.Эрдэнэбат, СТА А.Энхбаяр, Х.Санги-Очир, А.Адилцэцэг, Б.Баярсанаа нар тогложээ.


"Усны гудамж" олон ангит кино нийт 30 ангитайгаар төлөвлөгдөж байгаа бөгөөд "25 дугаар суваг телевиз", "SBN", "MovieBox" телевизээр цацагдан үзэгчдийн хүртээл болох юм.