2013/05/29

Transformers 4 киноны анхны autobot-ууд

Найруулагч Michael Bay-ын Transformers 4 киноны анхны зургууд гарч эхэллээ. Transformers франчайзын хувьд автомашин үйлдвэрлэгчдийн төмөр хүлгүүдийн кинондаа багтаасны төлөө чамгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг өөртөө татаж чаддаг болоод байгаа.

Энэ удаад ч энэ бизнэс явдгаараа явж байна. Transformers 4 киноны анхны олонд хүрч байгаа төмөр хүлгээр 1200 морины хүч гаргах 16 цилиндер хөдөлгүүртэй, дөрвөлсөн турботой, $2.4 сая ам.долларын үнэтэй Bugatti Grand Sport Vitesse сонгогдсон байна.

Харин 2 дахь зураг дээр бид Chevrolet C7 Corvette Stingray-г харж байна. Энэ хүлэг 2014 онд шинэ загвар болон гарах юм. Бид энэ машиныг өмнө нь Transformers: Revenge of the Fallen, Transformers: Dark of the Moon ангиуд дээр харж байсан.


Transformers 4 кинонд Stanley Tucci, Kelsey Grammer, Sophia Miles нар оролцоно. Кино 2014 оны 6-р сарын 27-нд дэлгэцнээ гарна.