2013/05/23

Timecop киног Van Damme-гүйгээр дахин хийнэ

Universal кино компани өөрсдийн 1994 онд бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт Timecop (Цаг хугацааны цагдаа) киногаа дахин хийхээр болжээ. Гэвч киног уг киноны гол түлхүүр Jean-Claude Van Damme -ын оролцоогүйгээр бүтээх аж. 1994 оны Timecop кино нь жүжигчин Van Damme-ын Universal Soldier киноны дараа орох хамгийн их ашиг олсон киногаар нэрлэгддэг. Мөн кино шүүмжлэгчдээс түүний тоглосон хамгийн сайн дүр бүхий кино гэж тодотгосон байдаг билээ.


27$ сая ам.доллараар бүтээгдсэн уг кино тухайн үедээ 100$ сая ам.долларын давсан орлого олж blockbuster киноны жагсаалтад орж байсан юм. Мэдээж хэрэг 90-ээд оны дунд үеийн 100$ сая ам.доллар гэдэг бол маш их мөнгө. Улмаар 2003 онд Timecop 2: The Berlin Decision гэх үргэлжлэл ангийг Universal Pictures бүтээсэн бөгөөд харамсалтай нь Van Damme-г энэ ангидаа тоглуулаагүй. Тэгвэл дахин хийх кинондаа мөн л түүнийг оролцуулахгүй бололтой.