2013/05/31

Тэмүүжин, Эзэнмөнх, Мөнгөнсүх, Золзаяа - Тиймээ Амьдрал Сайхан (Хувь тавилангийн ээдрээ OST)

Боловсрол суваг телевизээр үзэгчдийн хүртээл болоод багагүй хугацаа өнгөрч буй "Хувь тавилангийн ээдрээ" телевизийн олон ангит киноны дууг хүргэж байна. Энэхүү киноны зохиол дээр нийтлэлчдийн клубын ихэнх нийтлэлчид оролцсон юм. Ерөнхий зохиолч Б.Цэнддоо ажилласан бол н.Билгүүн (Гаамп), Д.Түмэн-Өлзий (Артаньян), Г.Анхбаяр (Аанхаа), Д.Батбаяр, Д.Энхболдбаатар нар хамтран ажиллажээ.

"Боловсрол суваг" телевиз, "Freeline" продакшн, "Nepko" хэвлэлийн компанийн хамтын бүтээл “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит уран сайхны кинонд 60 ангитай бөгөөд С.Тэмүүжин, Г.Золзаяа, Г.Эзэнмөнх, Ж.Мөнгөнсүх нар гол дүрүүд бүтээж байгаа юм. Мөн энэ дөрөв киноныхаа Тиймээ амьдрал сайхан дууг дуулсанг хүргэж байна.