2013/05/21

The Wolverine киноны trailer гарлаа

Marvel-ын шилдэг франчайзуудын нэг X-Men цувралын 6 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино болон гарч байгаа The Wolverine киноны албан ёсны анхны trailer гарлаа. Chris Claremont, Frank Miller нарын 1982 онд гаргасан ижил нэрт комикоос сэдэвлэн бүтээгдсэн уг киноны найруулагчаар Walk the Line, 3:10 to Yuma кинонуудын найруулагч James Mangold ажилласан юм.

Мэдээж гол дүр Wolverine-ны дүрд австрали гаралтай нэрт жүжигчин Hugh Jackman тогложээ.
Шинээр 3 эмэгтэй нэмэгджээ. Харин хуучны танил нэг эмэгтэй.
The Wolverine киноны нийт төсөв 100$ сая ам.доллараас даваад байгаа бөгөөд кино багийнхан энэ зуны кино улиралд ихээхэн найдлага тавин 2013 оны 7-р сарын 24-нд киногаа нээхээр товлоод байна.