2013/05/31

Terminator: Эргэж ирэх үү?

Боевик киноны загалмайлсан эцэг, нэрт жүжигчин Arnold Schwarzenegger хамгийн сүүлд үзэгч фенүүдтэйгээ "The Last Stand" киногоор уулзсан. Кино зах зээлээс уг бүтээл хангалттай ашиг олж чадаагүй ч жүжигчний замналд томоохон өөрчлөлтийг авч ирсэн гэж шүүмжлэгчид дүгнээд байгаа. Хамгийн чухал нь энэхүү бүтээлээр жүжигчин кино ертөнцөд дахин хөл тавьж байна.

Үүнтэй зэрэгцэн мартагдах шахаад байсан Terminator, Conan зэрэг бүтээлүүдийн шинэ ангийн талаарх яриа хүчтэй яригдаж эхэллээ. Жүжигчний хэлснээр 2 бүтээлийн кино зохиол аль хэдийнээ бичигдэж эхэлсэн бөгөөд уг бүтээлүүдэд тэрээр өөрийн дүрийг бүтээхээр болсон гэнэ. Terminator 5 -н хувьд кино зохиолыг Laeta Kalogridis, Patrick Lussier нар бичиж байгаа ба киног Хурдлагчдын найруулагчаар ажилласан Justin Lin найруулах магадлал хамгийн өндөр байна. Шинэ төсөл Fast and Furious 7 төслийн дараагаар эхлэх сурагтай.