2013/05/30

Sung Kang монгол баатрын дүрд

Холливүүдэд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан солонгос гаралтай жүжигчин Sung Kang өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаа монгол баатрын өмсгөлтэй сууж буй зургаа тавьсан нь кино сонирхогчдын анхаарлыг нэлээдгүй татаад байна. Жүжигчний хувьд энэ зургийнхаа талаар тодорхой тайлбар хийгээгүй байгаа. Гэхдээ өнгөрсөн онд яригдаж эхэлсэн Чингис хааны талаарх томоохон төслүүдийн дүрийн сонгон шалгаруулалтын үеийн зураг байж болох юм. Ингээд тус зургийг та бүхэнд хүргэе.