2013/05/08

Steven Spielberg-н ээлжит бүтээл American Sniper

АНУ-н зэвсэгт хүчний хамгийн том шагнал болох Мөнгөн одыг 2 ч удаа хүртсэн мэргэн буудагч Chris Kyle-н иракд өнгөрүүлсэн харанхуй өдрүүдийн талаар өгүүлэх "American Sniper" нэртэй намтарчилсан уран бүтээлийг найруулагч Steven Spielberg бүтээхээр болжээ. Уг төсөл эхлэх болсноор түүний төлөвлөгөөнд өмнө нь тусгагдсан байсан Robopocalypse киноны нээлтийн тов хойшлосон байна. "American Sniper" киноны гол дүрд жүжигчин Bradley Cooper тоглож байгаа бөгөөд киног Warner Bros болон Dreamworks кино компани хамтран санхүүжүүлжээ. Төсөл 2014 оны эхний улиралд үзэгчдэд уран бүтээл болон хүрэх юм.

Chris Kyle-н хувьд АНУ-н зэвсэгт хүчний түүхэндэх хамгийн олон дайсныг устгасан мэргэн буудагчдын нэгдүгээрт жагсдаг цэрэг бөгөөд иракын дайнд 160 дайсныг буудан хөнөөжээ/энэ тоог Пентагоны зүгээс дарсан тоо гэж хүмүүс үздэг байна/. Дайны үеэр түүний толгойг энгийн дайчдаас 4 дахин илүү буюу 80 мянган доллараар үнэлдэг байсан байна. Рамадагийн чөтгөр нэрээр алдаршсан усан цэрэг дайныг эсэн мэнд даван туулсан ч эх нутагтаа бусдын гарт амь үрэгджээ.