2013/05/16

Sony-ынхан Angry Birds-г кино болгоно

Дөнгөж өмнөхөн та бүхэнд Rio 2 анимешины анхны trailer-г хүргэсэн билээ. Өмнөх анги Rio маркетинг дээрээ тухайн оны хит тоглоом Angry Birds-тэй хамтран ажилласан нь амжилтанд хүрсэн байдаг. Тэгвэл шинэ анги дээр Angry Birds-тэй хамтран ажиллаагүй байх магадлалтай байна. Учир нь Angry Birds-ынхан өөрсдийн гэсэн кино бүтээхээр сэтгэл шулуудсан байгаа бололтой.


Angry Birds тоглоомыг бүтээгч Rovio Entertainment-ынхан Sony Pictures Entertainment-ынхантай 2016 оны 7-р сард киногаа гаргах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг киноны продюсинг дээр Despicable Me анимешины продюсерээр ажиллаж байсан John Cohen болон Marvel-г Disney-д очихоос өмнө эрхлэгчээр ажиллаж байсан David Maisel (Одоо Rovio-ын Ахлах зөвлөгч) нар сонгогдсон байна.

Angry Birds-ын ууртай болсон түүхийг Rio хэрхэн өгүүлсэнийг эндээс үзэж болно.