2013/05/03

Short film: Lena (Аниматор А.Бүрэн-Эрдэнэ)

Монголын маань кино урлаг нэг үеээ бодвол хөгжих замруугаа ороод буй. Хэдий тийм ч хоцрогдож байгаа, хийгдэхгүй байгаа чиглэлүүд байсаар байна. Түүний нэг хүүхэлдэйн кино, анимешин, аниме тал дээр хөгжил маш удаан байгаа билээ. Учир нь эдгээр бүтээлүүд өндөр өртөгтэй бүтээгддэгийн зэрэгцээ бүтээгчдээс ихээхэн өндөр түвшиний гүйцэтгэл, чанарыг шаарддаг юм. Гэхдээ баярлууштай нь энэ чиглэлээр гадна дотоодод сурч боловсорч байгаа залуучууд багагүй болоод байгаа. Тэдний нэг япон улсад анимешин чиглэлээр суралцаж байгаа А.Бүрэн-Эрдэнийн 7 сар зарцуулан бүтээсэн Lena богино хэмжээний анимешинг онцлохыг хүслээ.


Түүний сургуулиас гадуур хувийн ажил болгон бүтээсэн Lena богино хэмжээний анимешинаас монгол залуус тун удахгүй энэ чиглэлд томоохон уран бүтээл төрүүлэх цаг ойрхон байгааг харах бизээ. Бүрэн-Эрдэнэ энэ бүтээлээ бие даан ганцаараа бүтээсэн бөгөөд бүх хөдөлгөөнийг Adobe Flash дээр гүйцэтгэсэн байна. Харин Adobe Photoshop дээр Wacom Intuos3 ашиглан арын орчинг зуржээ. Өнгө засалт, эффектүүдийг After Effects програм дээр хийж Adobe Premiere програмаар эвлүүлгийн ажлаа гүйцэтгэсэн байна.

Lena богино хэмжээний анимешинг хэрхэн бүтээсэнг сонирхохыг хүсвэл эндээс үзнэ үү.