2013/05/15

Шарталт МУСКиноны 2-р анги хийгдэнэ

Милл кино компанийн дэлгэцийн 2 дахь уран бүтээл "Шарталт" инээдмийн уран сайхны кино үзэгчдээс сайн үнэлгээ аваад буй. Өнгөрөгч сарын 29-нд дэлгэцнээ гарсан уг бүтээлийн найруулагчаар Л.Лхагважаргал, продюсераар Д.Мөнхбат нар ажилласан юм. Харин гол дүрүүдэд СТА Ц.Батхуяг, СТА Б.Баатархүү, СТА Д.Бямбацогт нар тоглосон юм.


Өдгөө кино театрын дэлгэцнээс буугаагүй байгаа уг киноны 2-р ангийг хийх болсон талаар кино уран бүтээлчид мэдэгдлээ. Киноны 2-р ангийн үйл явдал харин халхын голын дайны үед өрнөнө гэж төлөвлөж байгаа бөгөөд кино зохиолчид энэ тал дээр ажиллаж байгаа ажээ.