2013/05/14

"Сайн Муу Хэрцгий 2: Эргэж ирсэн нь" МУСК нээлтээ хийнэ

Өнгөрсөн 7 хоногт телевизүүдээр гарч үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан Монголын анхны 3D кино "Сайн Муу Хэрцгий" уран сайхны киноны үргэлжлэл болох "Миеэгомбо" кино компани болон "Эмоци" продакшнуудын хамтын бүтээл "Сайн Муу Хэрцгий 2: Эргэж ирсэн нь" адал явдалт, инээдмийн уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. 


Уран бүтээлчид өмнөх 1-р ангид Африк могойг бодитоор оруулж, сайн дүрүүдийн аялалд гарч буйг нислэгийн үеэрээ харуулж, хослол зургийн зугаатайг баталсан бол энэ удаа нээх гэж буй 2-р анги бүр илүү адал явдал, тайлалыг агуулж байгаагаараа онцлог гэнэ. 



Уршиг дагуулсан чонын анд явснаар хэлмэгдэж, шоронд орсон Өлзий, Нарийнхүү, Банжуу гурав уг хэргийн учир зангилааг тайлах шоронгийн домогт атаман, урьд өмнө хэний ч олж үзээгүй "Жүүд"-ийн тусламжтайгаар гарч, ямар ч үнээр хамаагүй өөрсдийн хуучин амьдралаа эргүүлэн олж авахаар зориг шулуудан тэмцэж эхэлнэ. Гэвч тэдэнтэй үйлийн үргүй адилхан ч атгаг санаа өвөрлөх Шанаа, Заазуур, Колдоо нар тэднээс хавьгүй хүчтэй, бас эрх мэдэлтэй байлаа. Энэ хүч тэнцвэргүй, амь өрссөн тулаанд чухам хэн нь ялах бол гэдгийг үзэгч та өнөөдөр нээлтээ хийж байгаа "Сайн, Муу, Хэрцгий-2: Эргэж ирсэн нь" киноноос үзэх болно. 


Монголд тэр бүр хийгдээд байдаггүй адал явдалт, инээдмийн төрлийн энэ бүтээл эвлүүлэг, зураг авалт, хөгжим, зохиол, нйаруулга гээд олон зүйл дээр шинэлэг болсон ажээ. Нийт 75 минут үргэлжлэх энэ киноны гол дүрүүдэд "Эмоци" продакшны жүжигчин Д. Төвшинтөр, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Г. Эрхэмбаяр, Б. Даулетжан нар тоглосон байна.


Сайн Муу Хэрцгий - 2: Эргэж ирсэн нь киноны poster-уудыг эндээс үзнэ үү.